Цаг үеийн мэдээ

22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн Казакстан улсын Астанад хотод болж байгаа билээ. Тус тэмцээнүүдийн финалд Монгол Улсаас 22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй 54 кг жинд О.Энхсайхан финалд шалгарч үлдсэн бол Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэй 50 кг жинд Э.Номундарь финалд үлдээд байна.

Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэй 54 кг финал 2024 оны тавдугаар сарын 6-нд 19:00 цагаас эхэлнэ. Э.Номундарь Энэтхэгийн тамирчинтай аваргын төлөө тулалдах бол 22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй финал 2024 оны тавдугаар сарын 7-нд 16:15 цагаас эхлэх болно. О.Энхсайхан эзэн орны буюу Казакстаны тамирчинтай аваргын төлөө тулалдана. 

Таны сурталчилгаа