Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Улаан сайр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ Тус сумын харьяат иргэн У-нь 8 сарын 2-ны өдөр малын эрэлд явж байгаад “Өлзийт” голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 8 сарын 4-ний өдрийн 23:19 цагт ОБЕГ-т хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн У/20 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 8 сарын 4-ний өдөр унаж явсан морь нь “Өлзийт” голд үхсэн байсныг олсон. 8 сарын 5-ны өдөр “Өлзийт” голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус иргэний цогцсыг мөн өдрийн 19:10 цагт /осолдсон газраас баруун зүгт 3 км-т/ “Өлзийт” голын 2 метрийн гүнээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.