Цаг үеийн мэдээ

Хорт хавдраар өвдсөн иргэдэд хавдрын мэс засал, хими, туяа эмчилгээний дараах сувиллын эмчилгээнд хамрагдах хэрэгцээ маш их байдаг.  Нэн чухал энэ сувиллыг шинээр байгуулахыг зорьж буй ХСҮТ-ийнхний хүсэл мөрөөдлийг Төв аймгийн Алтанбулаг сумын удирдлагууд дэмжин өөрийн нутаг дэвсгэртээ газар эзэмших зөвшөөрөл олгосон юм. Харин өнөөдөр тус сумын удирдлагууд, ХСҮТ-ийн удирдлага болон ХСҮТ-тэй хамтран ажилладаг Хилийн чанад дах Монголчуудын холбоо, хавдрын даван туулагчдын үүсгэн байгуулсан Наран ижий заяа ТББ-ын удирдлагуудын хамтарсан ажлын уулзалт болж сувилал байгуулах ажлын судалгаа, төсөл, хөрөнгө босгох асуудлаар санал солилцлоо. Хавдрын тусламж үйлчилгээний нэгэн шинэ бүтэц бий болох нь дамжиггүй. Харин энэхүү ажилд хувь нэмрээ оруулж дэмжин туслах боломж хэн бүхэнд нээлттэй байгаа гэдгийг та бүхэндээ сонордуулъя.

Эх сурвалж: Хавдар Судлалын Үндэсний Төв