Цаг үеийн мэдээ

Хөвсгөл нуурт живсэн машин техникийг илрүүлэх, татаж гаргах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Батлан хамгаалахын сайд, Генерал Г.Сайханбаяр, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллаж байна. 

Нуурын орчимд байгуулах судалгааны баазын байршлыг тогтоох, Хөвсгөл далайд 1986 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны хүрээнд судалгаа хийж, татан гаргах боломжийг судалж байна.