Цаг үеийн мэдээ

Халдваргүйжүүлэлт

Улсын хэмжээнд нийт 137 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 22.947 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 261 объектын 80.749 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар нийслэлийн зүүн чандарлах төвийн шар бүсэд гар угаах нөхцөл хангагдаагүй, гар угаах уусмал нь хаяг шошгогүй, голомтын халдваргүйжүүлэлт хийх уусмалыг баримжаагаар найруулсан, халдвартай бүсийн ажилтан хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмсөөгүй зөрчлийг илрүүлэн арилгуулах арга хэмжээ авав.

Вакцинжуулалт

Нийслэлийн дархлаажуулалтын хоёр цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж вакцинжуулалтын дараах урвал хүндрэлийг бүртгэх хуудасгүй, тандалтыг зааврын дагуу бүрэн гүйцэд хөтөлдөггүй, эрсдэлийг үнэлээгүй, яаралтай тусламж үзүүлэх хариу арга хэмжээний тоног төхөөрөмж, хэрэгсэл дутуу,  мэргэшсэн эмчгүй зэрэг дутагдлыг илрүүлэн зарим нийтлэг зөрчлийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйгээр ханган зөвлөн туслалаа.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 310 байцаагч ажиллаж нийт 7,193 авто машинаар нэвтэрсэн 17,786 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.03-ны 17:00 цагийн байдлаар/  хот руу орох чиглэлд 530 тээврийн хэрэгслээр 1198 зорчигч, хотоос гарах чиглэлд 708 тээврийн хэрэгслээр 1596 зорчигч нэвтэрсэн байна. Говь-Алтай – Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобусанд үзлэг хийж тарваганы 1 ширхэг нойтон тулам тээвэрлэж явсныг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Хилийн хяналт шалгалт

Улсын хилээр орсон 843 тээврийн хэрэгсэл, 1143 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж 144 иргэнийг тусгаарлан ажиглалтад шилжүүлсэн. Улсын хилээр гарсан 773 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 855 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 23 аж ахуйн нэгжийн 445.7 тн бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан нэвтрүүлж, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн 16 тир автомашины гадаргууд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэн, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллав.

Лабораторийн мэдээлэл

2021.08.05-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид 283 дээж шинжилгээнд ирж, 657 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр 7 дээж шаардлага хангаагүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

2021 оны 08 дугаар сарын 05-ны  өдөр нийслэлд 503 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж 53 зөрчлийг илрүүлэн 39 буюу 73.5 хувийг арилгуулав.

Илэрч буй дутагдлыг дурдвал

Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -43

Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 2

Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан -2

Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн -3

Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 3

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар