Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа

Тэрээр: “НӨАТ-ын тухай хууль бол далд эдийн засгийг бууруулах давхар ач холбогдолтой. Мөн улсын төсвийн орлогод НӨАТ-ын татвар томоохон байр суурь эзэлдэг. Сангийн яам одоогийн тогтолцоогоо тогтвортой хадгална.

Манайх шиг НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд өгдөг улс байхгүй. Цөөн улсад зөвхөн сугалаагаар буцаан олгодог. Манай улсад НӨАТ-ын орлого арван хувь байгаа нь бусад улсын дунджаас бага. ОХУ, БНХАУ-д 16-21 хувийн НӨАТ-ын татвартай гэв.

Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Төсвийн орлого нэмэгдэхэд

Орлогын албан татвар 2 дахин, нэмэгдсэн өртгийн албан татвар 36 хувь өссөн нь голлох нөлөөг үзүүлэв гэж ҮСХ-ноос мэдээлсэн юм.