Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн талбарын тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал нар Архангай аймагт ажиллалаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2021 оны 8-р сарын 13-ны өдрийн 174 тоот тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Коронавируст (Covid-19) халдвар цар тахлын үед халдварын тархалтыг бууруулах, таслан зогсоох аймгийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, шуурхай удирдлага хариу арга хэмжээний томилгоот бүрэлдхүүний чадавхижуулах зорилгоор нэг өдрийн сургалтыг зохион байгуулав. Сургалтыг  8-р сарын 23-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд аймгийн онцгой комиссын гишүүд, аймгийн эрүүл мэндийн газрын ажилтнууд, тохиолдлын удирдлагын тогтолцооны багуудын гишүүд оролцов. Уг сургалтаар аймгийн Ковид-19 халдварын үеийн шуурхай удирдлагын одоогийн тогтолцоог үнэлж, давуу тал болон сул талд дүгнэлт хийж, бэлэн байдал хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгов.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар 

Таны сурталчилгаа