Цаг үеийн мэдээ

ОУ-ын Ротари байгууллагын санхүүжилтээр, БНСУ-ын Рафаэл Интернэйшнл ТББ-аас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төв болон Эрхтэн шилжүүлэн суулгах төвд 25 сая төгрөгийн өртөг бүхий онлайн сургалт, хурлын иж бүрэн төхөөрөмжийг хандивлалаа.  

2019 оноос эхлэн хэрэгжиж буй  Олон улсын Ротари байгууллагын Монголын эрхтэн шилжүүлэн суулгалтыг чадваржуулах VTT GG1991269 төслийн хүрээнд тус хоёр төв олон улсын болон дотоодын онлайн сургалт семинарыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд эдгээр төхөөрөмж эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах ажилд  тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт хандивлагч болон хамтран ажиллаж буй  ОУ-ын Ротари байгууллагын 3640 дүүргийн Ёндынпу клуб, 3450 дүүргийн Улаанбаатар клуб,  Рафаэл Интернэйшнл ТББ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Таны сурталчилгаа