Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу 9 сарын 1-нд Pfizer/Biontech вакцины 12 дахь удаагийн татан авалтаар 333,450 тун Монгол Улс хүлээн авлаа.

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх 2,5 сая Pfizer/Biontech вакцины 1,373,430 тун вакцин өчигдрийн байдлаар хүлээн аваад байна.  

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна. 

Таны сурталчилгаа