Цаг үеийн мэдээ

УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг 13 жил ажилласан УДЭТ-аасаа гарч буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Баярлалаа улаан байшиндаа. Театрынхаа 90 жилийнхээ ойн босгон дээр жүжигчин Б.Одончимэг миний бие нь Улсын Драмын Эрдмийн театртаа 13 жил ажиллаад театраасаа гарч байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Анх 2008 онд СУИС -аа УГЗ С. Сугар багшийнхаа удирдлага дор төгсөөд театрын жүжигчин болох хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөөд театрт элсэн орох шалгалтаа өгөөд тэнцэж байлаа. 

Энэ 13 жилийн турш магтуулж, зэмлүүлж явсан бүх цаг хугацаандаа театраасаа суралцсан бүхнээ  нэрээ унагаалгүй өргөж, хийх уран бүтээлүүдээрээ өөрийгөө хичээж байгааг харуулж явах болно. Ингээд Театрынхаа нийт уран бүтээлчиддээ та нартаа үнэхээр их хайртай шүү. Мөн урлагийн ажилтны баярын мэнд хүргэж, шагнагдсан уран бүтээлчиддээ баяр хүргээд ойгоо угтаж хийж байгаа ‘’Хаадын Хаан’’ цоо шинэ уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Намайг дэмждэг, намайг тайзнаас харах дуртай үзэгчиддээ маш их баярлалаа мэхийн ёсолъё. Харин үзэгч та нарын дэмждэг уран бүтээлчээ цаашаа хаа хүрэхийг харахын тулд Одноотойгоо үргэлж хамт байгаарай” гэжээ.

Таны сурталчилгаа