Цаг үеийн мэдээ

2020 оны 12-р сарын 15-нд Тайландын Эрүүл Мэндийн Сайд Каннабис болон Гемс гэх мансууруулах төрлийн ургамлуудыг Type – 5 төрлийн мансууруулах бодисоос хасч бүртгэсэнээс хойш  Патум Тани муж дахь Канчарак Эмнэлэг, сувилалд каннабисыг эмчилгээнд хэрэглэж эхэлжээ. Тус эмнэлгийн менежер, Титират Чареонарг хэлэхдээ, олон Тайландчууд Каннабисыг мансууруулах бодис гэж үздэг ч ихэнхи хүмүүс каннабисын бүтцэд бусад эмийн ургамлуудаас илүү үр дүнтэй эмчилгээ үзүүлдэг болохыг, үүний сайн болон муу талыг мэддэггүй хэмээв. Эмийн санч, Након Ратчасрима мужын эрүүл мэндийн газар дахь Тайландын уламжлалт анагаахын хэсгийн ахлах, Пракоб Жианмареонг-н үзэж буйгаар улс даяар уламжлалт Тайландын эмнэлгүүдийг каннабисын эмчилгээтэй болгох, каннабисаар мэргэшсэн эмч, эмийн санчдыг  бэлтгэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Эрүүл мэндийн сайдын зүгээс Уламжлалт анагаахын эмч нарыг орчин үеийн эмч нартай архаг хууч өвчин эмчлэх, ялангуяа өвчин бууруулах тал дээр хамтран ажиллахыг дэмжсээр ирсэн юм. 

Канчарак Эмнэлгийн менежер Титират Чареонарг: "Бид бүх төрлийн өвчтнийг хүлээн авдаг. Бүгд манай эмч нараас зөвлөгөө авч болно. Үүнээс хамгийн их ирдэг 5 төрлийн өвчлөлүүд нь Оффис синдром, толгой өвдөлт, чихрийн шижин, цусны даралт ихсэх, хорт хавдар юм.

Юуны өмнө, хүмүүс Каннабис гэж юу болхыг мэдэхгүй байна. Ямар хэмжээгээр хэрэглэхээр эмчилгээ болоод ямар нь мансууруулах вэ? Тэд сайн мэддэггүй. Бид эмийн журмаар ашиглавал олон төрлийн өвчнийг эдгээх боломжтой. Каннабис энд хориотой байхад гадаадад олон төрлийн судалгааны үр дүн гарсаар ирсэн. Каннабис нь олон өөр эмийн ургамлаас илүү үр дүнтэй эмчилгээ үзүүлдэг"

Канчарак Эмнэлгийн эмч Тоссафон Пратумван: “Өнөө үед олон өвчтөнүүд Каннабис болон бусад төрлийн эмийн ургамал руу шилжиж байна. Ялангуяа 3 – 6 сар болж байж эдгэдэг ужиг хууч өвчтэй хүмүүс. Бидэнд Каннабисын талаар хийсэн зарим нэг судалгаа бий. PHC болон CPD-н тохиолдолд мэдрэлийн өдөөлт хийх болон эдгээхэд сайн байдаг. Өвтөн өөрөө Каннабисыг эмчилгээндээ хувиараа хэрэглэх боломжтой. Яагаад гэвэл өвдсөн хүн сэтгэл санаагаа өөдрөг байлгах нь хамгийн чухал. Каннабис нь хоолны дуршил нэмэх, сайн унтуулах чанартай. Миний туршлагаас харахад Каннабис хүний өвчнийг намдааж, хоол сайн иддэг болгодог. Мөн хамгийн чухал зүйл бол сайн унтаж амрах, унтаж амарч чадаж байвал бүх зүйл аяндаа сайжрах болно“

Након Ратчасрима мужын эрүүл мэндийн газар дахь Тайландын уламжлалт анагаахын хэсгийн ахлах Пракоб Жианмареонг: "Орчин үеийн каннабисаар мэргэшсэн эмч нарын тусламжтайгаар уламжлалт анагаахын эмч нар Каннабисын жорыг бичиж өгдөг болох хэрэгтэй. Након Ратчасримагийн хувьд Махаратын эмнэлэг, Теппаратын эмнэлэг, Пакчонг эмнэлэгт зэрэг ажилладаг, бүгд өвчтөнийхөө тоогоор нэгт явж байна. Ялангуяа хожуу үеийн хорт хавдар гэх мэт өвчинд өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг. 

Канчарак Эмнэлгийн эмч Тоссафон Пратумван: “Энэ их олон хүнийг хамарсан сэдэв. Зарим өвчтөн хурдан эдгэхийг хүсдэг ч тийм амар байдаггүй. Надаас асуувал, зөвхөн эмнэлэг болон эмч ч биш, өвтчөнгүүд эмчид боломж олгох хэрэгтэй. Тэдэнд хугацаа өг. Над дээр өвчтөн ирэхэд би үргэлж 3 сар өгөхийг хүсдэг, хэрэв сайжрахгүй бол өөр эмч рүү явж болно. Онолын хувьд хэрвээ шинж тэмдэг нь энэ аргаар эмчлэх боломжтой байвал 3 сарын дотор дор хаяж 20-30% нь эдгэх ёстой. Тус шинж тэмдэг илрэх гэж олон жил болсон байдаг тул эмчид ирмэгц өвчин эдгэнэ гэж бодож болохгүй”

Након Ратчасрима мужын эрүүл мэндийн газар дахь Тайландын уламжлалт анагаахын хэсгийн ахлах Пракоб Жианмареонг: “Олон янзын нөхцөлд ялангуяа цар тахал гарч эм, вакцинын хомсдолтой байгаа энэ үед хүмүүс бусад төрлийн эмчилгээний арга буюу эмийн ургамал руу чиглэх болсон. Зарим эмийн ургамалд хийсэн судалгаа байдаг. Тиймээс уламжлалт эмчилгээний аргууд илүү өргөн хэрэглэгддэг болсон. Уламжлалт эмчилгээ нь олон жилийн турш Тайландын нэгэн хэсэг байсан ч одооноос мэргэжлийн нүдээр харж, хүлээн зөвшөөрөгдөх болсон. Өнгөрсөнтэй харьцуулахад шүү дээ" 

Эх сурвалж: А24 Мэдээллийн агентлаг 

 

Таны сурталчилгаа