Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвараар өвчлөн биеийн байдал хүнд ч 10 хоног эмнэлгийн тусламж авч чадаагүй гэх иргэний видео бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд тарсан. Тэрээр цирроз өвчний улмаас цусаар бөөлжсөн бөгөөд түүнийг Ковид-19-ын халдвар авсан гэх шалтгаанаар эмнэлгүүд хүлээж аваагүй байна. 

Тэгвэл энэ талаар Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс: “Тухайн хүн циррозын шалтгаанаар ходоодноос цус алдсан. Энэ шалтгаанаар эмнэлэг дээр ирээд тест өгөөд эерэг гарсан. Ор хүлээж байгаад одоо эмнэлэгт хэвтсэн” гэжээ.