Цаг үеийн мэдээ

"Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар УПЕГ-ын гадна хугацаагүй суулт зарлалаа.

МУГЖ Т.Ариунаа: “Намайг залилсан 25 тэрбум төгрөгийн хэргийг шүүх рүү явуулахгүй байгаа УЕП-ын газрын орлогч М.Чинбат гэх хүн хэргийг ял руу явуулж 10 жил намайг тайван байлгаагүй УЕПГ-ын хэлтсийн дарга Ц.Батболд гэсэн хоёр махны машинууд миний хэргийг шүүх рүү явуулахгүй байна. Намайг 10 дахь жилдээ шалгаж байгаа. Би 16 удаагийн удаагийн шүүх хурлаар орж 409 хоног хоригдсон. Таван зүйл ангиар шалгахад шүүх дээр цагаатсан. Өргөдөл гомдол өгсний төлөө 3.3 жилийн ял өгсөн.

Хохирогчгүй Хятад иргэний гомдлоор намайг шалгасан. Тэр хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргээс намайг цагаатгасан. Монгол улсын дээд шүүх хохирогч нь биш байна гэсэн. Материаллаг гэмт хэрэгтэй бүрэлдэхүүн дээр хохирогчийг тогтоож чадахгүй байгаа Прокурорын байгууллагын дээрээсээ гурав дахь албан тушаалд очсон Цоодолын Батболд үүнийг хийсэн. Тэр хүн намайг яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү явуулсан юм. Прокурорын байгууллага энэ хүнд өнөөдөр хариуцлага тооцож чадахгүй болтлоо ялзарчээ. Ийм прокурор бидний дээр сууж байна. Түүний дээр байдаг улсын прокурорын байгууллагын орлогч дарга М.Чинбат байгаа. Намайг хохироож, залилан хийсэн хүмүүсийн хэргийг амь тэмцэж хамгаалаад шүүх рүү явуулахгүй байна.

Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй байна гэж заасан. Гэхдээ тэд бидний толгой доор гишгэлж, толгой дээр тамхины үнсээ асгаж байна. Монгол улсад амьдрахад манай гэр бүлд хэцүү боллоо. Мөрдөж мөшгөөд хэцүү байна. Миний тэмцэл улс төрөөс ямар ч хамааралгүйгээр үргэлжилнэ” хэмээн хэллээ.