Цаг үеийн мэдээ

Хилийн 0151 дүгээр ангийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн албаны нохой сургалтын төв нь жижиг амьтны эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо. Ингэснээр Улаанбаатар хот болон Сонгинохайрхан дүүрэгт жижиг амьтны эмнэлгийн үйл ажиллагааг явуулах эрх бүрдэж байгаа юм. Өмнө нь жижиг амьтны эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхийг төрийн байгууллагын зүгээс авч байгаагүй бөгөөд анхны тохиолдол гэдгээрээ онцлог юм.