Цаг үеийн мэдээ

Хангай-21 гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн удирдлагын сургалт” өнөөдөр эхэллээ.

Сургалтад ОБЕГ болон Үндэсний аврах бригад, НОБГ, Булган, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын ОБГ-ын удирдах бүрэлдэхүүн, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Болзошгүй гамшиг, осол, аюулын үед хэрхэн зөв удирдах, шийдвэрийг богино хугацаанд гаргах, гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах удирдлагын менежментийн аргазүйд суралцах ач холбогдолтой юм.

Мөн гамшиг ослын үед удирдлагын менежментийг хэрхэн зөв зохион байгуулах мэдлэг олгоно.

Тус сургалт нь онол, дадлага хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд оролцогчид 2 бүлэг болон хуваагдаж өгөгдсөн цагийн байдлын дагуу шийдвэр гаргах цагийн байдал дээр ажиллах юм.

Удирдлагын систем нь өмнө нь тохиолдсон гамшиг, ослууд дээр тулгуурлан хийгдсэн байдаг бөгөөд Удирдлагын төв штаб хэрхэн байгуулах тал дээр харилцан туршлага солилцоно.

Энэхүү сургалтаар АНУ -ын ослын үеийн удирдлагын системийг Монгол улсад нэвтрүүлэх зорилготой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.