Цаг үеийн мэдээ

Улсын төсвийн 41.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Шарын гол чиглэлийн 47.9 км авто замыг шинэчлэн засварлах ажлыг үе шаттай хийж байна. 2019 онд замын бүтээн байгуулалтын ажил эхэлж "Төгс зам” ХХК Шарын гол сум талаас эхний ээлжийн 17.2 км замыг засварлан хатуу хучилттай болгосон. 

Энэ жил “Анандын зам” ХХК Дархан талаас Аргалын гарам хүртэлх 22.9 км зам, 27 урт метр гүүрийн ажлыг гүйцэтгэхээр тендэрт шалгарсан байна. Гүйцэтгэгч компанийхан энэ сарын 9-нд ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулан талбайдаа гарч геодизын болон цэг тэмдэг хүлээн авах ажлуудаа дуусгасан. 

Одоогоор хөрс хуулалтын ажлаа эхлүүлээд явж байна. Энэ жил газар шорооны ажлуудаа 90-95 хувьд хүргэх, гадна агаар -5 хэмд хүрч хүйтэртэл бетоны ажлаа хийхээр төлөвлөжээ. Гэрээт хугацаагаар замын ажлыг 2022 оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж.