Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд, олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ "Токио 2020" зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, наадамд ажилласан шүүгчдэд шагнал урамшуулал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол улсын засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 240, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 292 дугаар тогтоолын дагуу шагнал гардууллаа.
Монгол улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарт хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг "Токио 2020" зуны 32 дугаар олимпын наадамд улсаа төлөөлөн оролцож боксын төрөлд 5 дугаар байр эзэлсэн амжилтыг үнэлж 20 сая төгрөгөөр шагнаж батламж гардууллаа.