Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр коронавируст халдварын тархалт, нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, цар тахлын нөхцөл байдалд сургууль, цэцэрлэгийн авч хэрэгжүүлж буй ажлын талаар тус тус мэдээллээ. 

Баянзорх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг эрчимжүүлэх, өрхийн эмнэлэгүүдийг тодорхой өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулах хуваарь гарган, цалин урамшууллыг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхийг Шуурхай штабын дарга Г.Жаргалсайханд даалгав.

Түүнчлэн 2022 онд хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, шинэ стратегийг хэрэгжүүлж,  цэцэрлэгжүүлэх, ойжуулах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон ажлыг эхлүүлээд явж байна. Бид иргэдийн төлөө ажиллах ёстой, хариуцлагатай байж, цаг үеийн нөхцөл байдалд бүх хүчээ дайчлан ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.

Зөвлөгөөний төгсгөлд дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд: 

1. Коронавируст халдвар (ковид-19)-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах

2. Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмж, өргөтгөн, дуудлагыг бүрэн авах боломжийг бүрдүүлж, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх

3.  “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох.

4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, анги танхимын агаар сэлгэлтийг тогтмолжуулж, суралцагчдын бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч хяналт тавьж ажиллах.

5. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 13 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг тооцох.

6. Шар усны халиа дошин, өндөр хүчдэл, үерийн эрсдэлтэй бүс нутагт байгаа өрх айлуудтай уулзах, тулгамдсан асуудлуудын жагсаалт гаргаж, шийдвэрлэх

7. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.

8. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, гэр хорооллын айл, өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлуудаа зохион байгуулах.

БУСАД ЧИГЛЭЛЭЭР

9. Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавьж ажиллах.

10. Дүүргийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, хяналт тавих

11. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах.

12. "Даатгуулагч /иргэн/-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдал"-д хяналт шалгалт хийх аяны хүрээнд хороон Засаг дарга нар  Өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө хамтарч ажиллах, иргэдэд мэдээлэл түгээх

13. Байгууллагад хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах үүрэг өглөө.