Цаг үеийн мэдээ

Сингапурт төвтэй Дэлхийн бодибилдинг, биеийн тамирын спортын холбоо (WBPF)-ноос 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 4-7-ны хооронд зохиогдож байгаа.

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод болж буй тэмцээнийг Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны 10 тамирчин зорьсон юм.

Т.Болор эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насны "junior fitness" ангилалд мөнгө, "senior fitness open" ангилалд мөнгө

Д.Энхбилэг эмэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд хүрэл

Ж.Баянмөнх эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд мөнгө

Э.Лхагва-Очир эрэгтэйчүүдийн "senior fitness open" ангилалд алт

С.Дуламрагчаа эрэгтэйчүүдийн "master bodybuilding" 50-60 насны ангиллын -80 кг жинд алтан медалийг тус тус хүртжээ.

Харин А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Т.Урангоо нар өнөөдөр тэмцээндээ оролцоно.

Эх сурвалж: Монголын Бодибилдинг Фитнессийн холбоо

Таны сурталчилгаа