Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээн 9 дүгээр сарын 21-ээс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд 3 үе шаттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 13 болон түүнээс дээш насны иргэд “Running World Cup” аппликейшнд бүртгүүлснээр оролцох эрх нээгдэж гүйхдээ “Strava”, “adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшныг сонгон оролцсон юм.
Дэлхийн 242 улсын 100 гаруй мянган иргэд 2,8 сая км гүйснээс Монголын өнцөг булан бүрээс 850 гаруй гүйгчид оролцож 3 дугаар байрт шалгарлаа.