Монголын Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч Б.Онон Монголын Пара-таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Д.Мөнхбаатар, тус холбооны ЕНБДарга Л.Отгонбаатар нартай уулзлаа.
Тус уулзалтаар “Токио-2020” паралимпын наадмын циклийн тайланг хэлэлцэж Монголын пара-таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Д.Мөнхбаатар, ЕНБДарга Л.Отгонбаатар нар өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө.
Уулзалтын төгсгөлд Б.Онон ерөнхийлөгч “Монголын пара-таеквондогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж түүхэн амжилтууд бүтээхэд хүчин зүтгэсэн Д.Мөнхбаатар, Л.Отгонбаатар нарт монголын таеквондочдын нэрийн өмнө талархсанаа илэрхийлэн цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүслээ”
Эх сурвалж: Монголын таеквондогийн холбоо