Цаг үеийн мэдээ

Дэлхийн шатрын холбооноос хорих ял эдлэгсдийн дунд Тив хоорондын шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 2021 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр цахимаар зохион байгуулж байна.

 Тус тэмцээнд АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украйн зэрэг 32 орны 40 баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 9 хоригдол оролцож байна. 

 Манай улсын тамирчид Филиппин, Австрали, Армени, Арабын нэгдсэн Эмират, Киргистан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ 2 дугаар байрт шалгарлаа. 

 Монгол Улсаас оролцож буй тамирчдын бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг  Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын их мастeр, дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж байна.

 Тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд шилдэг  12 багийн шигшээ тоглолтууд маргааш явагдна.