Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх явуулын 21 баг, суурин 48 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээр цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4,438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа юм. Иргэн та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины

I тунд 77,

II тунд 186,

нэмэлт сэргээх тунд 1976 буюу нийт 2,239 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна.

Мөн 2,933 жирэмсэн эх, 12-15 насны 67,279, 16-17 насны 26,413 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
 
1

Зураг
 
2

Зураг
 
3

Зураг
 
4

Зураг
 
5

Зураг
 
6

Зураг