Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Заамар Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар 5 иргэн (“Шижир алт” ХХК-ийн ажилтнууд) загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 2021.10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан байна.

2021.10.13-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Хайлааст багийн “Модон гүүр” гэдэг газраас Тосон багийн “Мон полиметын дүүжин гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар  зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:15 цагт түр зогсоожээ.

2021.10.14-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Үндэсний аврах бригадын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар 10.14-ний өдрийн 07:00 цагт хөдөлгөөн үйлджээ.