Цаг үеийн мэдээ

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж гурав хоног архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

Санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй тул нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулахаар шийдвэрлээд байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг өнөөдөр дахин гаргах юм.