Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс /2021.10.14/ эхлэн тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо. Энэ тухай БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл: "Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол “Хуй Тун” гэх Монголоос ачаа бараа оруулж ирдэг ложистик төвд ковид 19-ийн халдвар гарсан гэж мэдээлж байна. Түүнээс Эрээн хотод ковид 19-ийн халдвар гарсан гэх мэдээлэл одоогоор алга. Эрээн хот өнөөдрөөс бүх иргэдээ шинжилгээнд хамруулж эхэлсэн. Шинжилгээний хариу нааштай гарчихвал маргаашаас шийдвэр өөрчлөгдөж мэдэх юм" хэмээн мэдээлжээ.