Цаг үеийн мэдээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дуу Бүжгийн Боржигин Чуулгын барилга угсралтын ажлыг "Хөшиг Уул" ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд барилгын шав тавих ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. 

Дуу бүжгийн Боржигин чуулгын шинэ барилга нь нийт 400 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай бөгөөд тус барилга ашиглалтад орсоноор зориулалтын өрөө, тасалгаа, танхимтай болж, уран бүтээлчдийн ажиллах нөхцөл бүрэн хангагдана.

Уг ёслолын арга хэмжээнд Улсын Их хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр Аймгийн Засаг дарга Г.Батзам, Говьсүмбэр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Содном, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг болон аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагуудын удирдлага, албан хаагчид оролцлоо.