Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас нөхөн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр намын дэд дарга Ч.Отгочулуу "2022 оны улсын төсвийг УИХ-д өргөн барьсанаас тоймлон онцолбол, нэгдүгээрт дарамтыг нэмэгдүүлсэн төсөв болжээ. Төсвийн орлогыг дунджаар 31,2 хувиар нэмсэн нь татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг мөн тооны хувиар өсгөх юм байна. Эрх баригч нам эдийн засагт юу учраад байгааг ер ойлгохгүй байна. 

Хил гааль, боомт дээр маш их хүнрэл, түгжрэл үүссэн байгаа. Үүнд чиглэсэн мөнгө маш бага байна. Дарханы замыг яах гэж байгаа нь бас л ойлгомжгүй . Гэтэл Азийн хөгжлийн банк, Европийн сэргээн босголтын банкууд хил гаалийн асуудалд анхаарлаа хандуулж, улаан бүсийг санхүүжүүлж байгаад нь талархъя. Харамсалтай энэ удаагийн эрх баригчдын төсөв улсын төсөв биш улс төрчдийн төсөв болжээ.

Архи, тамхины хэрэглээг дэмжсэн төсөв болжээ. Архи, тамхины хэрэглээнээс олж байгаа нийт орлогыг бараг хагас их наяд төгрөгөөр өсгөнө гэж тооцжээ. Монголчуудыг архиа их уугаад, тамхиа сайн тат гэж байгаа нь харагдаж байна.

НӨАТ-ыг өсгөсөн, өр зээлийг өргөмжилсөн төсөв болжээ. Шатахуун хүртэл оржээ. Төсвийн алдагдал асар их, үүнийгээ гадаад дотоодын зээл, бондоор хаана гэжээ. Ковидтойгоо сүжирсэн төсөв болжээ. 2020 онд улсын төсвийг 2 их наядын алдагдалтай баталсан ч тодотголоор 5 их наядын 230 тэрбум нь улаан бүс рүү чиглэж байсан.

Ковидын хуулийг далимдуулж тендергүй төсөв зарцуулж байна. Ардаа алагчилсан төсөв болжээ. Улсын төсвийн зардлыг 30 хувиар өсгөжээ. Хувийн хэвшлийн компани тэр дундаа барилгын салбарын 40 хувь дампуурсан байхад тендерчид улсаас мөнгө авч урдаас бараа материалыг төвөггүй аван үр ашиггүй зарцуулалт явагдаж байна. Хувийн хэвшлийг шахсан ийм төсөв болж" гэв.

Таны сурталчилгаа