Цаг үеийн мэдээ

УИХ дахь АН-ын  бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Туваантай холбоотой мэдээлэл өгсөн юм. Ардчилсан намын үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан учир дүрмийн дагуу түүнийг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах, сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа гэж мэдэгдсэн. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Нэгдэнэ гэдэг угаас зохиомол асуудал. 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд эвтэй, найртай байгаа. Үүнийг зориудаар хагарсан мэт харагдуулахыг хүсдэг хэсэг бүлэг хүмүүс байна. Жишээлбэл, манай өмнөх дарга. Намайг хөөж байгаа газарт би угаасаа байхгүй байгаа. Байхгүй байхад хүнийг татаж оруулж ирчихээд хөөлөө гээд байна. Би үнэндээ 4 удаа хөөлөө гэдэг үгийг сонслоо. Байхгүй газраасаа хөөгдөж байгаагаа гайхаж байна