Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Оргилуун төвийн зүүн талд орон сууцны 37б байрны урд талд 62 ширхэг гарааш, 33 дугаар байрны баруун талд 9 ширхэг гарааш нийт 71 ширхэг гараашийн эзэнд газар чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд газар чөлөөлөх ажлыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулан ажиллахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус чөлөөлөгдсөн газарт цэцэрлэг, ногоон байгууламж байгуулахаар төлөвлөөд байна.