Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах хүрээнд зохион байгуулагддаг “Дуудлага” тэмцээн эхэллээ.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээний яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх үүднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд 38 багийн 190 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож байгаа бөгөөд өртөө хэлбэрээр даалгавар гүйцэтгэх юм. Өнөөдөр нэгдүгээр шат эхэлж байгаа бол хоёрдугаар үе шат 05 дугаар сарын 02-нд болно. Цаашид энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулна.
Баянзүрх дүүргийн хувьд 426,822 хүн амтай. Дүүргийн иргэдэд 38 өрхийн эрүүл мэндийн төв, хоёр тосгоны эрүүл мэндийн төвийн 675 эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн анхан шатны цогц тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.