Цаг үеийн мэдээ

2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 05-ны өдөр хүртэлх өрнийн зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ долоо хоногийн эхээр хониныхонд ажлаа амжилттай дуусгах, шинэ ажлын санал ирэх, ажлын гараагаа эхлэх гээд шинэ эхлэл бүхэн таатай байх болно. Ганц бие хүмүүст заяаны ханьтайгаа учрах ч энэхүү хайр сэтгэлийн харилцаанд хардалт, үндэслэлгүй гомдол байгаа бололтой. Цаг улиралдаа тохироогүй хоол хүнснээс болж өвчин тусах магадлалтай гэж од эрхэс зөвлөж байна. Өөртөө хэт итгэлтэй, биеэ тоосон их зан, бусдыг үл ойшоосон байдал нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хөдөлгөж улмаар ам мурийхад хүргэнэ. Аливаа хандлагад ухаалгаар, наанатай цаанатай хандаж эвийн журмыг эрхэмлэж байвал өлзийтэй. Хамт олноос ирэх эерэг хандлага таныг бүхий л зүйл дээр ивээх болно. Харин долоо хоногийн дундуур мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилт ололтоор дүүрэн байна. Олон хүмүүсийн санал шүүмжлэлтэй холбоотой сайжруулалт, шинэчлэлт хийх ажил таны толгой дээр ирж ачааллыг тань ихэсгэхэд хүргэнэ. Удаан хол байсан ойр дотнын хүнтэйгээ уулзалдах, эсвэл хамаатан садны тань хэн нэгэнд хүндхэн зүйл тохиож олуулаа цуглаж магадгүй. Гэнэтийн үйл явдлууд нь амьдралын хэмнэлийг тань өөрчилж, нэлээд хугацаа авч мэднэ. Долоо хоногийн сүүлээр хэн нэгний заль мэхэнд өртөж магадгүй. Тэд танаас нэлээдгүй мөнгө, материаллаг зүйл, итгэлийг тань дээрэмдэх болно. Сайн бодож боловсруулаагүй байж сэтгэлийн хөөрлөөр том үйл эхлүүлнэ гэж зүтгэх хэрэггүй. Энэ нь таныг ихээхэн алдагдалд хүргэнэ. Харин эргэн тойрны хүмүүст чин сэтгэлээсээ, үнэнчээр хандах хандлагынхаа ачаар та нэмэлт мөнгө төгрөг олох эх үүсвэртэй болж мэднэ. Үүний дүнд таны санхүүгийн байдал эрс дээшлэх магадлалтай. 

Үхэр: Долоо хоногийн эхээр сэтгэл санаагаа тайвал байлгахад ихээхэн анхаараарай. Дэлхий ертөнц саарал өнгөөр будагдсан мэт санагдсан ч тэвчээртэй бай. Уур бухимдал маргаашийн өдрийн эрч хүч, итгэлийг тань үгүй хийнэ гэдгийг мартаж болохгүй. Ажил мэргэжлийн хувьд маш таатай, гүйцэтгэл өндөртэй байхаас гадна хамт олны дунд нэр хүндийг олж чадна. Төлөвлөсөн ажил их байх ч алийг нь ч амжуулж чадалгүй юуг хаанаас нь эхлэх вэ гэж бодсоор суутал цаг хугацаа хурдан өнгөрнө. Бүсгүйчүүдийн үйлдэл урьдчилан таахын аргагүй байна. Долоо хоногийн дундуур олон нийттэй харилцах, нийтийг хамарсан ажил үйлчилгээ явуулахад нэн тохиромжтой. Арилжаа наймаа хийх, аливаа шинэ уран бүтээл, ажил үйлчилгээ эхлэхэд таатай бус байна. Бүх зүйлийг өөрийн чадлаар хийх гэж зүтгэх нь танд ихээхэн төвөг учруулж, ядрааж магадгүй тул олны хүчийг зөв зохистой ашиглахыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр та хамт ажилладаг хүнээсээ зэмлэл, гомдол сонсох магадлалтай. Хайртай хосуудын харилцаанд эерэг таатай мөчүүд ирнэ. Таатай нөхцөл байдлыг удаан хадгалахыг зөвлөж байна. Материаллаг байдал сайжирч, батжин бэхжих, ирээдүйдээ амжилтыг бүтээж болох зүйлийн үндсийг бий болгож магадгүй. Ганц бие хүмүүс таатай учралыг найдах ч хэрэггүй.

Хамтатгах: Долоо хоногийн эхээр бүтээлч байдал өндөр байх ч олон асуудал үүсэх бололтой. Ажлын уулзалт танаас ихээхэн хэмжээний хүч чармайлт шаардах болно. Амжилт зөвхөн тууштай, удаан хугацааны үр дүнд ирнэ гэдгийг санаарай. Таны ажилдаа хандах хандлага тань эрч хүч, урам зоригийг бусдадаа бэлэглэх болно. Зарим хүмүүсийн сэргэлэн овсгоотой зан нь санаандгүй алдаа гаргахад хүргэж болзошгүй. Санхүүгийн тогтвортой байдлаа ханган ажиллахыг од эрхэс танд зөвлөж байна. Мөн тайлан тооцоогоо нягталж орлого зарлагаа тооц. Худал хуурмаг элдэв асуудалд орооцолдох магадлалтай. Харин долоо хоногийн дундуур анхаарал сул байгаагаас үүдэн алдаа гаргаж магадгүй тул үүнээс сэргийлэх хэрэгтэй. Өөрөө ч мэдэлгүй хэн нэгнийг гомдоох явдал болох магадлал өндөр байна. Ихэмсэг зан, хуурамч төрх нь сайн үйлийг авчрахгүй тул аливаа зүйлд өөрийн чин сэтгэлийг харуулж, даруу төлөв байхыг зөвлөж байгаа бол долоо хоногийн сүүлээр ажил хийж үзээгүй, мөнгөний үнэ цэнийг мэдрээгүй залуус аав ээж, ах эгчийн зөвлөгөө, хөдөлмөр зүтгэл, ач тусыг амьдралдаа үлгэр дуурайл болгож хялбар ажил гэж байдаггүй гэдгийг сэтгэлдээ шингэтэл ажлын амтыг мэдрэх болно. Эрчүүд томилолтоор явах эсвэл хөдөө алс явахад тохиромжтой. Аялал зугаалгаар явах, шинэ танилтай болох, зочин хүлээн авах магадлал өндөр.

Мэлхий: Энэ долоо хоногийн эхээр хувийн амьдралд сонирхолтой, шинэ шинэ хүмүүс гарч ирнэ. Та бусдын анхаарлыг татаж чадахуйц төлөвлөгөө гаргаж чадсан бол түүнийгээ яг одоо л ил гарга. Үйл явдлын өрнөлийг түргэсгэ. Аз тохиож нөлөө бүхий түншийн анхаарлыг татаж чадна. Харин улс төр нийгмийн ажилчдын ажиллах нөхцөл байдал жаахан төвөгтэй болж магадгүй. Таны амьдралын эрч хүч дээшлэх хандлагатай байна. Ажил хэргийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, чухал шийдвэр гарган гэрээ хэлэлцээр байгуулахад сайн. Долоо хоногийн дундуур таныг ирээдүйтэй, таатай өөрчлөлтүүд хүлээж байна. Хувийн болон ажил мэргэжил аль алинтай нь холбоотой энэхүү өөрчлөлт, шинэчлэл нь урт хугацааны туршид үргэлжлэх төлөвтэй байна. Хэн нэгэнд тусламж дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарна. Үүнд та хэзээний бэлэн байх болно. Таны төлөвлөгөөнөөс мартагдаж хоцорсон зүйлсээ нэгтгэн ахин нэг боловсруулалт хийхэд гэмгүй. Аар саар асуудал, мөнгө төгрөгтэй холбоотой зүйлсийг ч орхигдуулалгүй дор бүр нь шийдвэрлэх, аливаад ухаалаг алхмуудыг хийж чадна. Өдөр тутмын амьдралаа яаран бүү эвд. Харин долоо хоногийн сүүлээр аливаа шийдвэрийг анхаарал болгоомжтой гаргахаас хамаарч бүтээлч сэтгэлгээ тань идэвхжиж, уран бүтээл туурвих нь амжилттай байх эсэхэд ихээхэн нөлөөлнө. Ямар ч үед хувийн сахилга баттай байх нь чухал. Хэн нэгний хоосон магтаалаас болгоомжил. Таныг хожим унагах нүх ухаж буй хүмүүс тэр дунд байна. Буян номын газраар очих, мөргөж залбирах нь таны гол ажлуудын нэг болж магадгүй.

Арслан: Долоо хоногийн эхээр санхүүгийн байдлаа сайжруулах тал дээр ямар нэгэн арга хэмжээ ав. Төлөвлө, тооц. Тэгвэл та үр дүнтэй шийдвэр гаргаж чадна. Ганц бие хүмүүс бусдын хэл аманд өртөхөөс болгоомжил. Сэтгэл гаргаж хийсэн ажил тань олны таашаалыг хүртэж таныг алдаршуулна. Од эрхсийн зүгээс арслангийн ордныхныг ямар нэгэн төсөлд хөрөнгө оруулах, эрсдэлтэй зүйлд хүч чадал, оюун ухаан зориулан аз сорьж хэрэггүй гэж сануулж байна. Харин долоо хоногийн дундуур хувийн амьдрал, хувь хүн талаасаа шийдвэрлэх ямар нэгэн асуудал байгаа бол дотнын найзуудын зөвлөмжийг ав. Хувийн амьдрал зөрчилдөөнтэй байдалтай байх бөгөөд энэ нь дотнын хүмүүст анхаарал халамж хэрэгтэй байгааг илэрхийлж байна. Болгоомжгүй зан, бодолгүй хэлсэн үгнээсээ болж хайртай хүнээ гомдоож магадгүй. Энэ удаад нөхцөл байдал нэлээд таагүй, эв эеэ олоход багагүй хугацаа шаардаж магадгүй. Долоо хоногийн сүүлээр таны томоохон үйл явдал тохиож магадгүй. Энэ нь амьдралд тань гайхамшгийг авчирч мэдэх юм. Хөнгөн гутрал нь ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж шүүмжлэл дагуулна. Арслангийн ордны эрчүүд хийж бүтээж байгаа ажлаасаа маш их эрч хүчийг авч чадна. Өөртөө итгэлтэй, тууштай байж чадвал амжилт, мөнгө санхүүгийн хувьд ч өсөн нэмэгдэх бүрэн боломжтойг одод танд хэлж байна. 

Охин: Долоо хоногийн эхээр од гараг хувийн амьдралд тань таагүй нөлөө үзүүлж магадгүй учир онцгой сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Та юу ч хийсэн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй албан ажил дээр ч асуудал үүсэж магадгүй. Уран бүтээлч, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нэлээд их хүчин чармайлт гаргаж, шинэлэг арга барилаар ажиллахыг хүснэ. Та өөрт хуримтлагдсан туршлагаа эргэн тунгаах, ирээдүйд хийх их үйлсийнхээ төлөвлөгөөг гаргаж эрсдэлээ тооцоорой. Сэтгэл санаа болон сексийн чадвар өндөр байна. Бусадтай шинэ харилцаа үүсгэхэд тааламжтай. Таны ажил хэрэгч байдал тань хамтран ажиллагсдын гайхширлыг төрүүлнэ. Учир нь тэд таныг энэ өндөрлөгт хүрч чадна гэдэгт эргэлзэж байсантай холбоотой. Та өөрийн хүсэл сонирхолдоо бусдын тусламжийг авч чадах бололтой. Хол газар явах хэрэггүйг одод сануулж байна. Харин долоо хоногийн сүүлээр бусдаас дэмжлэг туслалцаа, эрч хүчийг олж авах ч итгэлцэл алдагдах, алдаа эндэгдэл гаргах, харилцааны асуудлууд босож ирэх ба юун түрүүнд өөрөөсөө дутагдал хайж, бусдын байр сууринаас бодож үзэх хэрэгтэй. Ойр зуурын үл ойлголцолд хэтэрхий их ач холбогдол өгч, тэсвэр тэвчээрээ алдах нь зохисгүй. Цагийн аясаар энэ бүхэн аяндаа намжиж хэвийн байдалд орох болно. Ажлын ачаалал, ядаргаагаа тайлахын тулд бага зэргийн завсарлага авч, амралтын өдрөө бүрэн дүүрэн эдлээрэй. Ингэж чадвал таны тархи сэргэлэн, олон зүйлийг эргэцүүлэн бодож, шийдвэрлэх олон арга замыг олж магадгүй юм.

Жинлүүр: Долоо хоногийн эхээр олон өдрүүдийн турш бодол болж, нойр хоолоо умартан зүтгэсний үр дүн гарч санхүүгийн хувьд нэлээдгүй ахиц дэвшилтэй байх бололтой. Бизнес эрхлэгчид хамтрагчийнхаа санаачилсан төсөл хөтөлбөрүүдийг үл тоож болохгүй. Таны амьдралд гэнэтийн эргэлт хийж магадгүй тул ямар нэгэн чухал зүйлийг яаран хийх гэж зүтгэх хэрэггүй. Долоо хоногийн дундуур мэргэжлийн хүрээнд ур чадвараа гайхуулах, хийж бүтээсэн чинь амжилт ололтоор дүүрэн байх болно. Ямар ч нөхцөл байдалд орлоо гэсэн та өөрийн итгэл үнэмшил, шударга зангаа орхиж болохгүй. Ажил хэргийн хувьд өдөр тутмын зардлаас гадна тооцоолоогүй зардал ихээхэн гарах төлөвтэй. Энэ нь санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгоно. Санхүүгийн тал дээр  их цаг хөдөлмөр зарцуулж байж амжилт ирэх болно гэдгийг одод танд анхааруулж байна. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, дүгнэлт хийх цаг нь ирсэн байна. Харин долоо хоногийн сүүлээр гэр бүлийн харилцаанд янз бүрийн асуудлууд тулгарна. Үүнийг шийдвэрлэх гол хүн нь та байх болно. Од эрхэс таныг ивээж байгаа тул та эргэлзэх зүйлгүй амжилтыг олох болно. Гэр бүлийн хүнтэйгээ хийсэн таны яриа амжилттай болж урам зоригийг илүү ихээр мэдрэх болно. Хайр дурлалын хувьд залуу хосууд улам илүү дотно харилцааг үүсгэнэ. 

Хилэнц: Долоо хоногийн эхээр эрчүүд бусдын анхаарлын төвд байхыг хүснэ. Ялангуяа эхнэрээсээ урд урдынхаас илүү халамж анхаарлыг авах, эхнэртээ гомдоллох, туних, хардах байдлыг үүсгэнэ. Харин бүсгүйчүүдийн хувьд ажил үйлч бүтэмж муутай, биеийн байдал тавгүйтлийг мэдэрнэ. Танд материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Үүнд та сэтгэл хангалуун байж чадна. Та өөрийн зөн билгээр бол өмнөх зорилгодоо хүрэхэд ямар ч саадгүй ашигтай мэдрэмжийг авах болно. Харин долоо хоногийн дундуур ажил амралтаа зөв тохируулж, зохистой хэмжээний амин дэм авах, цэвэр агаарт гарах нь таагүй байдлаас хол байлга. Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ашиг орлого арвинтай байх бөгөөд эрчээ сулруулахгүй байхыг зөвлөж байна. Одоо л бүх чадлаараа, нөөц бололцоогоороо ажиллах цаг ирсэн байна. Долоо хоногийн сүүлээр урт хугацаанд үргэлжилсэн ажил амжилттай дуусгавар болох ч эргэн тойронд байгаа хүмүүсээс болж эрч хүчээ алдахаас сэргийл. Холын зочин хүлээн авахад таатай байна. Харин эхэлж буй гэрээ хэлэлцээрээ найдвартай хүмүүст даатга. Нийгмийн байдлаа ашигтайгаар өөрчилж, хувийн амьдралын асуудлуудыг шийдвэрлэж, ойр дотнын хүмүүсийнхээ харилцааг бат бөх болгоно. Хамгийн хүнд, хэцүү зүйлээсээ төлөвлөсөн зүйлээ эхлүүлэхэд тохиромжтой. Эрч хүчтэй байдал тань эргэн тойрны хүмүүсийг гайхшируулна.

Нум: Долоо хоногийн эхээр аливаа үүсэж болох сөрөг хандлагуудыг даван туулах сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Та олны дунд биеэ зөв авч явахгүй бол болгоомжгүй ганцхан үг, үйлдэл тань таныг томоохон асуудалд унагаж болзошгүй. Эрчүүдийн өөрчлөлт шинэчлэлт нь эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг ихэд татах бөгөөд тэдний энэ байдалд дасан зохицох шаардлага үүснэ. Тэдний шийдэмгий байдал нь ажлын амжилт, хувийн карьераа өсгөхөд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ. Долоо хоногийн дундуур хийж бүтээх хүсэл эрмэлзэл төрөхийн зэрэгцээ ойр дотнын хүнтэй итгэл төрүүлсэн уулзалт ярилцлагаар өөрийн дотоод ертөнцийг нээн харуулах боломж олдоно. Оюун ухаан сэргэг, урлаачид уран бүтээлчид онгод хийморь өсөн нэмэгдэнэ. Одоо л хөдлөхгүй бол танд боломж олон дахин олдохгүй. Бичиг баримттай холбоотой бүх төрлийн ажил тань бүтэмжтэй байхаас гадна таны удаан хугацаанд бодож байсан зүйл тань нааштай хариу дуулна. Долоо хоногийн сүүлээр тайван амгалан, аз жаргалыг мэдрэхийн тулд гэр бүлийн хүрээнд багахан хэмжээний зугаалга, аялал зохион байгуул. Гэр бүлийн хуримтлагдсан олон асуудлыг амжилттай шийдвэрлэж чадна. Санхүүгийн хувьд таны бодож байснаас доогуур орлого орж ирэх ч гонсойх хэрэггүй. Хайр сэтгэлийн талбарт амжилт ололт муутай байх хэдий ч урдын бүтэлгүй дурлалын эзэнтэйгээ санаандгүй байдлаар дахин учирч болзошгүй. Хэтэрхий хахир хатуу, ширүүн зан гаргах хэрэггүй.

Матар: Долоо хоногийн эхээр матрынхныг өөртэй хяналттай байж, үйл хөдлөл үг хэлэндээ болгоомжтой хандахыг зөвлөж байна. Гаднын сөрөг нөлөөллийн улмаас амгалан тайван байдал тань алдагдаж магадгүй. Дэргэдэх хүний муу энерги, муу зүйлд автаж болзошгүй тул хянамгай байгаарай. Бүхнээс илүүтэй төвийг сахисан байр сууринаас хандах нь зүйтэй бөгөөд удахгүй танд үр дүнгээ өгөх болно. Ашиг орлого олох үүд хаалгаа нээж чадна. Долоо хоногийн дундуур таны дансанд мөнгө орж ирнэ. Энэ нь таны сүүлд хийсэн наймаатай эсвэл та ямар нэгэн сугалаанд хожиж магадгүй. Томилолт, аянд явахад таатай. Ганцхан далайцтай ажил хийхэд таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжрахыг одод хэлж байна. Иймд төлөвлөгөө, санаагаа сайтар боловсруулж найдвартай, баттай болсон үед нь, зөв цагт нь хэрэгжүүлэхэд амжилт таны гарт ирэх болно. Харин таны сонор сэрэмжгүй, хайхрамжгүй харилцаа, бүдүүлэг зан тань эргэн тойрны хүмүүсийн дургүйцлийг хүргэж болзошгүй. Харин долоо хоногийн сүүлээр та өөрийнхөө хүч чадалд бат итгэлтэй хэнээс ч илүү удирдагч байж чадна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байна. Бусад нь ч бас таныг хүлээн зөвшөөрөх мөч удахгүй ирнэ. Бүхий л зүйлд хүлээцтэй ухаалгаар хандаж чадвал амжилт таных байх болно.  

Хумх: Долоо хоногийн эхээр амьдралын хэмнэл, эрч хүч нэлээд доогуур. Төлөвлөсөн зүйлүүдээ хийхэд саад бэрхшээл тулгарч, үр дүн муутай байна. Хайр дурлалын хувьд идэвхгүй, өрнөлгүй байна. Зарим нэг гомдол нь цагаа олоогүйгээс болж зөрчилдөөнд хүргэж болзошгүй. Таны гэрлэн бүрхүүл бүдгэрч, сэтгэл гутралд автаж болзошгүй тул туйлын болгоомжтой байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн дундуур өмнө шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан асуудлуудаа дэс дараалалтайгаар шийдэж чадна. Зарим хүмүүсийн тэвчээргүй байдал, хөнгөн хийсвэр зан нь өмнөх ажлаа гүйцэтгэх, ажлын явцыг удаашруулна. Та өөртөө болон гэр бүлдээ шинэ хэв маяг, өөрчлөлтийг бий болгох төлөвлөгөөгөө амжилттай гаргаж чадна. Санхүүгийн хувьд ч тэр аль болох хэмнэлтийн сар болгох санал санаачилгаа ажил хэрэг болгоно. Харин амьдралдаа ямар нэгэн зорилго тавин түүндээ хүрэхээр тодорхой хүлээлтэд орсон нэгэн нь таатай хариу сонсоно. Долоо хоногийн сүүлээр та амьдралаас ойр дотнын хүмүүсээсээ итгэл найдвар, урам зориг, байж болох бүхий л тааламжит байдлыг хүртэх болно. Тэд бүхий л чадлаараа таны төлөө дэмжиж туслах болно. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун аз жаргалыг мэдрэх нэгэн байхад зарим нэг хүмүүс хэт их шуналаасаа болж сэтгэл санааны дарамтад орж, стрессдэнэ.

Загас: Долоо хоногийн эхээр ажлын уулзалт амжилттай байна. Аливаа нэгэн ажил хэрэг, үйл ажиллагаандаа амжилтыг олохын тулд хурц ухаан, оюуны өндөр чадавхтай байж, түргэн хугацаанд зөв зүйтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд аливаа тулгарсан бэрхшээл, сорил туршилтыг давж зорьсон зорилгынхоо төлөө урагшилж чадна. Хэрэв олны өмнө үг хэлэх шаардлага тулгарвал сайтар бэлдэж, боловсруулахыг зөвлөж байна. Энгийн зүйл байсан ч алдах магадлал өндөр гэдгийг санаарай. Биеийн хүчний ажлаас бэртэл авч болзошгүй. Бүх зүйлийн учрыг олох гэж хичээх, хөөцөлдөх хэрэггүй. Таны итгэлт найз тань таны оролцоогүйгээр таны асуудлыг шийдвэрлэж өгнө. Долоо хоногийн дундуур харилцааны тал дээр бага зэргийн асуудал гарна. Энэ нь таны ажил хэргийн хамтрагчтай холбоотой юм. Төлбөр тооцоотой холбоотой асуудлууд таны алтан цагаас ихээхэн хумслах бололтой. Харин долоо хоногийн сүүлээр гадуур ажил амжуулахад уур бухимдал, дарамт шахалт ирэх болно. Нийгмийн амьдрал тэр чигээрээ эсрэг чиг хандлагатай байна. Үл хөдлөх хөрөнгө, ихээхэн мөнгөтэй холбоотой ажил хэргээс холхон байсан нь дээр. Танд асуудал дагуулах болно. Таагүй нөхцөл байдлыг өөрийн тэвчээртэй байдал биеэ авч явах байдлаараа амархан даван гарч чадна.

Таны сурталчилгаа