Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бусын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т, Ө-51°39’36.0″, У-98°21’00.0″/ 10 сарын 14-ний өдрийн 09:52:40 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:59 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.