Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын иргэдэд нийтийн тээврээр үйлчилж эхэллээ. Эхний ээлжинд туршилтаар нэг автобус 9-р багийн зүүн хойд хэсгээс 3,4-р тойргийн замаар хотын төв хүртэл явж байна. Өглөө 07.00-09.00 цагийн хооронд, өдөр 11.00-14.00, орой 16.00-18.00 цагийн хооронд туршилтаар үнэ төлбөргүй үйлчилж  байна. 12 хүний багтаамжтай Эко автобусыг хэрэглээнд нэвтрүүлж буй 4 дэх аймаг болж байна. Хүйтний улиралын үед 3 автобус тодорхой маршрутын дагуу төлбөртэй иргэдэд үйлчлэх юм байна. Эко автобус нь 

- Хорт утаа гаргахгүй

- 1 цэнэглээд 80-90 км зам туулна

- 100 км-т 3000 төгрөгний цахилгаан зарцуулдаг зэрэг олон давуу талтай ажээ.