Blackpink хамтлагийн гишүүн Лиса өөрийн соло уран бүтээлүүдийг өнгөрсөн сарын 9-өөс эхлэн гаргасан. Одоогийн байдлаар түүний 2 соло уран бүтээл цацагдаад байна.
Лиса шинэхэн дуунуудаараа маш олон амжилтыг эвдэж байгаа бөгөөд Гиннесийн номонд хүртэл бичигдсэн.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 14-ны өдөр DJ Snake өөрийн жиргээндээ Лисатай хамтран гаргаж буй шинэ уран бүтээлийнхээ хэсгээс тавьжээ. Тэдний дуу энэ сарын сүүлээр цацагдах бөгөөд уг дуунд Megan, Ozuna гэх 2 уран бүтээлч хамтарчээ.
Эх сурвалж: Billboard.com