Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2021.10.14/  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ковид 19-ийн халдварын эсрэг вакцины талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн. 

Тэрээр: “Газар газрын батлагдаагүй вакцинуудыг янз бүрээр нь шахлаа. Үнэндээ манай улс туршилтын туулай болж гүйцлээ. Вакцин болгон өөр, хор уршигтай. Энэ нь одоо мэдэгдэхгүй ч дараа нь мэдэгдэнэ. Ковид дэгдэхийн өмнө монголчууд хүнд ханиад хүрсэн. Үүнийг бол би ковид байж гэж боддог юм. Тэр үед техник, технологи сайн хөгжөөгүй байсан байх. Гэтэл вакцин хийж, их мөнгө зарсан. Хөдөө вакцин хийж эхэлснээс хойш л халдвар гарч эхэлсэн. Хөдөө жаахан даарчихад л эерэг гарчихаж байна. Энэ вакцин дотроосоо гараад байгаа байхгүй юу. Манай хүү тусаад, гурван өдөр сүү хөөрүүлээд л, тарваган шийр уухад эдгэчихсэн байна. Ийм байхад манайхан хүүхдэд бас вакцин шахаад байх юм. Сүүлд нь гарах хор уршигийг нь мэдэхгүй байна ” гэлээ.