АНУ-ын Умард Каролина мужийн Шарлот хот дахь зуслангийн байшинд амьдардаг гэр бүлийн гурван настай охин өрөөнд нь ямар нэгэн мангас байгаа тухай эцэг эхдээ гомдоллож эхэлжээ. Гурван настай Сэйлор Класс хананд нь мангас нуугдсан тухай хэлэхэд эцэг эх нь түүнийг Пиксар кино компанийн “Мангасуудын ертөнц” хүүхэлдэйг үзсэнээс болоод хэт уран төсөөлөлдөө автсан гэж бодоод тоолгүй орхисон байна.
Гэвч охин хэдэн сарын турш хувцасных нь шүүгээнд мангас байгаа тухай цөхрөлтгүй ярьсаар байсан тул охины ээж Эшли Массис Класс болон түүний нөхөр ямар нэг зүйл биш байгаад итгэжээ. Улмаар Массис Класс байшингаа шалгаж хортон шавжтай тэмцэх компани дуудсан байна. Хортон шавж устгагчид 100 жилийн настай хуучин байшингийн яндан болон мансардын ойролцоогоос аварга том зөгийн үүр олжээ.
Уг зөгийн үүр Сэйлор охины унтлагын өрөөний хананы цаана байсан тул охин хэдэн сарын турш зөгий дүнгэнэхийг сонсож, мангас гэж бодсон байна. Зөгий хамгаалагчид байшинд ирж 60,000 зөгийг гаргаж авсан бөгөөд зөгийнүүд энэ үүрээ найман сарын турш барьсныг тогтоожээ. Эдгээр зөгийнүүдийг зөгий хамгаалах газарт дахин байршуулахаар болсон байна.
Хатагтай Массис Класс байшингийнхаа ханыг нурааж, зөгийнүүдийг нүүлгэхэд 20,000 ам.доллар зарцуулсан боловч даатгалын компани түүний зардлыг нөхөн төлөхөөс татгалзсан байна. Учир нь даатгалын компани хортон шавжтай холбоотой тохиолдлыг байгалийн эрсдэл бус урьдчилан сэргийлэх боломжтой зүйл гэж үзжээ.
Эх сурвалж: bbc.com
TeddyGlodo
2024-09-16
Модные заметки по выбору модных образов на каждый день. Обзоры профессионалов, события, все показы и мероприятия. https://moismi.ru/info/2024-09-15-istoriya-brenda-baldinini-ot-remeslennogo-proizvodstva-do-mezhdunarodnogo-uspeha/