Цаг үеийн мэдээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын төвийн эмч Х.Мөнгөн-Өлзий ковид-19-ийн талаарх зөвлөгөө хүргэж байна.

Тэрээр: "Коронавирусийн халдвар анх тархаж байх үед ханиалгах, халуурах зэрэг томуутай төстэй шинж тэмдэг илэрдэг гэж мэдээлж байв. Харин сүүлийн үед илүү олон өвчтөнийг хамруулсан судалгааны үр дүнд зүрх дэлсэх, зүрхийг шууд гэмтээх боломжтой гэж үзэж байна. Вирус өөрөө эсийг гэмтээнэ, эсвэл энэ вирусийн үүсгэж байгаа үрэвслүүдийн нөлөөгөөр бие хордох эрсдэлтэй байна. Зүрх судасны өвчлөлүүдийг үүсгэж болно гэж үзэж байна.

20 гаруй орны 70 гаруй эрүүл мэндийн байгууллагуудад ковид-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлсэн хүмүүст хийсэн судалгаагаар нийт эмчлүүлэгчдийн 10 гаруй хувьд зүрх судасны системийн өөрчлөлт илэрч байна. Эдгээр хүмүүсийн 40 хувь нь зүрх судасны суурь өвчтэй байна гэсэн судалгааны дүн гарчээ. Коронавирус зүрх судсыг гэмтээх боломжтой. Хэрэв зүрх судасны суурь өвчтэй бол илүү хүндээр өвчлөх эрсдэлтэй байна" гэлээ.

Таны сурталчилгаа