Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлтэй 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хилийн салбар харуулыг уналгаар хангах ажлын хүрээнд 10 ширхэг мотоциклыг аймгийн засаг дарга бөгөөд Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл /ХХТХЗ/-ийн дарга Р.Сэддорж, ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс нар хилчдэд хүлээлгэн өглөө. Ийнхүү Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зүгээс улсын хил хамгаалалтад бодитой дэмжлэг үзүүлээд байна.