Цаг үеийн мэдээ

Иргэний ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 2-р хороо Ниссан төвийн баруун талд шинээр баригдаж байгаа барилга нь хөрсний усаа Дунд гол руу ямар ч зөвшөөрөлгүй асгаж байна. Яаралтай шалгаж өгнө үү гэх гомдол мэдээллийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдөр үзлэг шалгалт хийлээ.

Шалгалтаар "Электрон техник машин судлал концерн" ХХК нь орон сууцны барилгын ажлыг архитектурын төлөвлөлтийн даалгавар, шугам сүлжээ, далан суваг ашиглаж хөрсний ус шавхах 2021.09.13 ГУББГ-2021/4-25, 2021.08.30 ГУББГ-2021/У-20 дугаар гэрээний дагуу 6507600 /Зургаан сая таван зуун долоо мянга зургаан зуу/, 14688000 /Арван дөрвөн сая зургаан зуун наян найман мянган төгрөг/-ийг тус тус төлж хөрсний усыг шугам сүлжээ, далан суваг ашиглаж шавхах ажил хийгдэж байна. Тухай гомдлыг НМХГ-ын дэд даргын 2021.10.11-ний өдрийн 02-02/3143 дугаартай албан бичгээр гомдол гаргасан иргэнд хариу хүргүүлэн ажиллалаа.