Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолт “Zaisand hill"- д болсон нь иргэд, эрүүл мэндийн салбарынхнаас шүүмжлэл авлаа.

Уг тоглолтын тухай Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар: “Нийслэлийн онцгой комисс (НОК) зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг аравдугаар сарын 15-наас нээнэ гэдэг хариуцлагын гэрээ байгуулсны хүрээнд уг тоглолт зохион байгуулагдсан. Аж ахуй нэгж нь өөрөө НОК-той гэрээ хийсэн тул халдвар хамгааллын дэглэм баримтлан, урлагийн тоглолт хийхийг зөвшөөрсөн юм билээ” гэлээ.