С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сангийн 75 жилийн ой, Дундговь аймгийн Утга зохиолын нэгдлийн 70-80-аад оны тэргүүн Г.Төмөр агсны төрсний 100, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Доржпалам агсны төрсний 70 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа өнөөдөр Мандалговьд зохион байгуулагдаж байна.