Цаг үеийн мэдээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Сайнцагаан омгийн хээлтэгчид Сайнцагаан омгийн хээлтүүлэгчээр, Монгол үүлдрийн хээлтэгч хонинд "Суффолк" үүлдрийн хээлтүүлэгчээс үр авч хээлтүүлэх ажлыг зохион байгуулж байна. Сумын хэмжээнд энэ жил 400 гаруй хонинд зохиомол хээлтүүлгийн ажлыг хийх юм.

Эх сурвалж: Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар