Цаг үеийн мэдээ

2020 оны 11-р сард төрсөн дүүгийнхээ амийг хэрцгийгээр хохироосон хэрэг Чингэлтэй дүүрэгт гарсан.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар иргэн Г-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу  өнөөдөр буюу 10-р сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх иргэн Г-д хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд С.Ганболдод холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, эдлэх ялыг 15 жилээр тогтоолоо.