Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр "Хэлмэгдэгсдийн хөшөө"-ний хажууд өлсгөлөн зарлаад 7 хонож буй тусгай хэрэгцээт иргэнтэй комедиан Д.Амартүвшин уулзахаар ирсэн.  Энэ үеэрээ нэгэн иргэнтэй маргалдаж, цагдаагийн алба хаагчид баривчилсныг бид шууд дамжуулсан. Комедиан Д.Амартүвшинтэй маргалдсан иргэн Т.Бадар-Ууганаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр "Жүжиглэсэн минь үнэн, намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ би зорилгодоо хүрсэн, ахын өлсгөлөнг зогсоож чадсан. Комедиан Д.Амартүвшингээс уучлалт хүсье. Намайг айхтар цохиогүй байхад худлаа орилсон минь үнэн. Гэхдээ жаахан урчихсан байсан, хамарны доор. Би гомдолгүй ээ.

 Өлсгөлөн зарлаж байсан иргэний хамгийн хайртай хүн нь намайг захиалж, явуулсан юм шүү. Хэн гэдгийг нь хэнд ч хэлэхгүй.

Надтай хамт зургаа авхуулсан төрийн томоохон албан тушаалтнуудын явуулга гэж хүмүүс хардаж байна. Тийм биш, би зөвхөн ах дүү гэж л хүндэтгэж явдаг. Би өөрөө цусны хорт хавдартай хүн үүнийгээ 2016 онд мэдсэн. Мэдсэн даруйдаа спортоор илүү хичээллэж эхэлсэн. Үүнийг бас мушгиж буруу ташаа мэдээлж байна лээ. Цагдаагийн алба хаагчдаасаа мөн уучлалт хүсье. Зөрчлийн хуулиар намайг торгоорой. Эр хүмүүст ийм зүйл байх шүү дээ. Ахин Комедиан Д.Амартүвшингээс уучлалт хүсье" гэв.