Цаг үеийн мэдээ

“Бадрах Энержи” ХХК боловсролын салбарт олон жил үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Жишээлбэл, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ширээ, сандал шинэчлэх төсөл хэрэгжүүлэн нийт 25 сая төгрөгийн үнэ бүхий 80 ширээ, 160 сандлыг 2021 оны 10 дугаар сарын 14-нд хүлээлгэн өглөө. Төслийн үр дүнд тус сургуулийн нийт таван ангийн ширээ, сандал бүрэн шинэчлэгдэж, хүүхдүүдийн сурах орчин, тав тухтай байхад хувь нэмэр орууллаа.

"Бадрах Энержи” компаниийн зүгээс 2009 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн ширээ сандлыг бүрэн шинэчилж байсан бол 2019 онд сурагчдын дотуур байрны их засварыг санхүүжүүлсэн билээ.