Цаг үеийн мэдээ

Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.

2021 оны 10 сарын 22-ны 20 цагаас 10 сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундед 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 25-нд өдөртөө бага зэрэг сэрүүснэ.

Таны сурталчилгаа