Цаг үеийн мэдээ

Монголбанк цахим төгрөг гаргах асуудлыг судалж, хэрэгжүүлэх үүргийг биелүүлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгчээ.

Тэрбээр “Бага дэвсгэртүүдийг цахимаар гаргах боломж бий бөгөөд хөрш орнуудаас эхлээд энэ төрлийн арга хэмжээг дэлхийн улс орнууд авч эхлээд байгаа. Бид хоцорч болохгүй. 100 төгрөгийн дэвсгэртийг хэвлэх өртөг нь 160 төгрөг байдаг. Энэ ашиггүй хувилбарыг өөрчилж, цахим хувилбарт шилжүүлэх бололцоо, шинэ технологийг судалж, хэрэгжүүлэх үүргийг өгсөн. Цахим мөнгө нь ул мөр нэн тодорхой байдаг учраас авлига, хээл хахууль болон санхүүгийн бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал нөлөөтэй. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлье” гэв.