Цаг үеийн мэдээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоолны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр

"Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цайны газрын хяналт шалгалтанд хамрагдсан зарим сургуулиудад:

Хоолны дээж авдаггүй 

Хөргөгчинд хатсан мантууг ихээр нөөцөлсөн 

Хоол үйлдвэрлэл явуулах заал бохир, ариун цэвэр, цэвэрлэгээ үйлчилгээний шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд элбэг илэрлээ. 

Сургуулийн удирдлага, орон тооны бус хяналтын зөвлөлөөс тавих хяналт сул байна" гэжээ.