Цаг үеийн мэдээ

Хүүхдийн эрхийн тухай хууль  4 дүгээр зүйлийг ЦЕГ-ын ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС-ээс мэдээлжээ.

Хүүхдийн эрхийн үндсэн зарчим

4.1.Хүүхдийн эрхийг хамгаалахад дараах зарчмыг баримтална:

4.1.1.хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх;

4.1.2.төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;

4.1.3.хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;

4.1.4.хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахууны үнэт зүйлд тулгуурлах;

4.1.5.хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах зэрэг багтана.